Дако ХХК

            “Дако” ХХК нь анх 1994 онд байгуулагдаж автомашин, сэлбэгийн худалдаа, засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Одоогийн байдлаар Барилга угсралт, худалдаа, автомашин автосэлбэгийн худалдааны “Auto Hall” төв, “Да Хүрээ” техникийн захын “Дако” автосалон, "Дако Бизнес Центр", Алтанбулаг Худалдааны Чөлөөт Бүсэд Европоос импортлосон хүнсний татваргүй барааны дэлгүүр зэрэг салбар нэгжүүдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
2001 оноос барилгын салбарт үйл ажиллагаа явуулж, доорхи барилга байгууламж, орон сууцыг өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтанд оруулсан.

  • Дако Бизнес Центр - БГД 13-р хороо, 3-р хороолол, Өнөр хороололын гудамж /14/ тоот хаяганд 2016 онд барьж ашиглалтанд оруулсан. Нийт 9241 м2 талбай бүхий 16 давхар оффис үйлчилгээний зориулалттай барилга бөгөөд энд худалдаа үйлчилгээ, банк санхүү, оффис, үл хөдлөх хөрөнгө зуучлал, эмнэлэг, үсчин гоо сайхан, уламжлалт бариа засал, бүх төрлийн сургалтын төвүүд, ресторан, хүлээн авалтын танхим зэрэг чиглэлээр түрээсийн үйл ажиллагаануудыг тогтмол явуулж байна.
  • Аuto Hall авто худалдааны танхим - БЗД 19-р хороонд байрлалтай 2005 оны 7-р сард барьж ашиглалтанд оруулсан. Нийт 3730 м2 талбай бүхий Авто худалдааны танхимын стандарт жишигээр баригдсан. Тус төвд бүх төрлийн автомашины худалдаа, шинэ ба хуучин сэлбэг худалдааны 30 гаруй павильонууд, авто кузов засвар, засвар үйлчилгээний газрууд ажиллаж байна.
  • 76 айлын орон сууц -ны барилга /БГД 6-р хороо/ Улаанбаатар Паласын хойд талд 2009 оны 2-р сард барьж ашиглалтанд оруулсан.
  • Хилийн шалган нэвтрүүлэх байрны барилга - Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Худалдааны чөлөөт бүсэд 2010 онд барьж ашиглалтанд оруулсан.
  • 120 айлын орон сууц-ны барилга /БГД 6-р хороо/ Улаанбаатар Паласын хойд талд 12 давхар А блок байрыг 2012 оны 12 сард барьж ашиглалтанд оруулсан.
  • 172 айлын орон сууц-ны барилга /БГД 6-р хороо/ Улаанбаатар Паласын хойд талд 12 давхар Б блок байрыг 2013 оны 7 сард барьж ашиглалтанд оруулсан.
  • 276 айлын орон сууц - ны барилгыг /Баянзүрх дүүргийн 25-р хороо/  2014 оны 05 сард барьж ашиглалтанд оруулсан.
  • “Их Монгол Плаза” - Хан-Уул дүүргийн 11-р хороо, Стадион оргил /17012/, Их Монгол улсын гудамж, 603 тоот хаяганд худалдаа, үйлчилгээний зориулалттай 5 давхар барилгыг барьж ашиглалтанд оруулсан.

Хүсэлт илгээх